2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Криштиану Роналду оны шилдэг хөлбөмбөгчин болжээ

Хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг “Globe Soccer Awards” шагнал гардуулах ёслолд Италийн “Ювентус” болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду 2018 оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртжээ.

Шагнал гардуулах ёслол Дубай хотод болсон байна. Криштиану Роналду тус шагналыг 5 дахь удаагаа хүртсэнээр, дээд амжилт тогтоожээ.

Түүнчлэн “Шилдэг дасгалжуулагчийн замнал” төрөлд ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Фабио Капелло шалгарсан байна. “Globe Soccer Awards”-н“ Оны шилдэг гоол” төрөлд мөн К.Роналду шагнал хүртжээ.

Оны шилдэг багаар Европын лиг болон УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны супер цомын тэмцээнд ялалт байгуулсан Испанийн “Атлетико” баг шалгарсан байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.