Зимбабве улс Конго улсын дараа дэлхийн хамгийн ядуу оронд тооцогддог. Гэхдээ эндхийн баячууд, томчуудын жаалууд нь юунаас ч татгалздаггүй аж. Тансаг зэрэглэлийн автомашин, халуухан үдэшлэг, үнэтэй архи дарс, ролекс цаг гээд тэдэнд олон нийтийн сүлжээгээр гайхуулах юм өчнөөн бий.
Энэ бол “Зимбабвегийн Кардашян” буюу Ванесса Чиронга. Мугабегийн хамаатан, олигархи Филип Чиянга хэмээх 280 сая долларын хөрөнгөтэй эрийн охин.
Энэ бол түүний эгч Мишель Чиронга.
Бага Роберт Мугабе Дубайд энэхүү Бэтмобилоор зугаалдаг.
Харин энэ бол тус улсын хамгийн бизнесмэний хүү, бага Сидней Хамбира.
Мугабегийн хүүү Чатунга Rolex цагаа гайхуулж байна. “Бугуйнд минь 60000 долларын цаг байна. Харин миний эцэг улс оронд удирддаг”.
Баян бизнесмэн Гениус Кадунгуре Роллс-Ройсэн дээрээ. Тэрбээр 28 насны төрсөн өдрөөрөө хувийн онгоцоор найзуудаа Ботсванд аваачиж тэмдэглэсэн юм.
Энэ бол түүний гайхуулах юмсын зөвхөн нэг хэсэг нь.
Энэ бол бага Роберт Мугабе. Дарангуйлагчийн хүү зөвхөн тансаг зэрэглэлийн, үнэтэй бутикүүдийг л хэсдэг.
Харин энэ бол түүний 14000 долларын гутал.
Бага Роберт Мугабе саяхан хоёр Роллс-Ройс худалдан авсан бөгөөд алтаар чимэглэсэн дотортой хувийн онгоцоор аялдаг гэсэн.
Энэ бол Роберт Мугабегийн хүргэн Симба Чикоре. Нэг жилийн турш “Air Zimbabwe” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан боловч саяхан халагдсан юм.
24news.mn