Изралийн Тель-Авив хотод болох “Евровидение-2019” олон улсын дууны уралдаанд уригдсан оддын дунд Америкийн дуучин Мадонна байж магадгүй байгаа тухай “Ynet” сонин мэдээлсэн байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, дуучин Мадонна тус уралдаанд оролцохыг зөвшөөрөөд байгаа хэдий ч үнэ хөлсийн талаар талууд тохиролцоогүй байгаа аж.
"Одоогоор бид уран сайхны хөтөлбөр боловсруулах, уригдсан оддын жагсаалтыг гаргах ажлыг хийж байна" гэж Евровидение уралдааныг зохион байгуулж буй Израилийн “Кан” Үндэсний телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.
"Евровидение 2019” уралдаан нь “Мөрөөдөх зүрх зоригтой бай” уриан дор ирэх 5 дугаар сарын 14-наас 18-нд болох юм.
24news.mn