Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Алиша Киз удахгүй болох “Grammy” шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаар болжээ. Энэ тухай дуучин бүсгүй өөрөө мягмар гарагт мэдэгдсэн байна.
Алиша Киз мөн 2019 оны "Grammy" шагнал гардуулах ёслолыг хөтлөх эрхийг өөрт нь олгосон тухай мэдээллийг тайзан дээр хэрхэн хүлээж авсан дүрс бичлэгээ "Twitter" хуудсандаа байрлуулжээ.
Дуучин бүсгүй хөгжмийн салбарын нэр хүнд бүхий шагнал гардуулах ёслолыг анх удаа хөтлөх юм. Алиша Киз “Grammy” шагналд 29 удаа нэр дэвшиж, уг шагналыг 15 удаа хүртэж байсан юм.
“Grammy” шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын "Staples Center" цогцолборт болно. Рэпер Кендрик Ламар, Drake нэрээрээ алдартай Обри Дрейк Грэм нар нэр дэвшсэн номинацийн тоогоор тэргүүлж байна. Ламар найман төрөлд, харин Drake долоон төрөлд нэр дэвшжээ.
24news.mn