“Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян 200 хүний жагсаалтыг байгалийн хий олборлогч томоохон компани болох "Новатэк"-ийн тэргүүн, нефть, химийн "Сибура" компанийн хувьцаа эзэмшигч Леонид Михельсон тэргүүлэв. Тэрбээр 24 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй байна.
Жагсаалтын хоёрдугаарт, 21.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, гангийн үйлдвэрлэлийн НЛМК группийн захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин орсон бол гуравдугаарт, "Лукойл"-ын ерөнхийлөгч Вагит Алекперов бичигдсэн байна. Түүний хөрөнгө бэл 20.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Дөрөвдүгээрт, "Северсталь" компанийн эзэн Алексей Мордашов, тавдугаарт "Новатэк"-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн Геннадий Тимченко бичигдлээ. Мордашов 20.5 ам.доллароор хэмжигдэх хөрөнгө эзэмшдэг бол Тимченкогийн хөрөнгө 20.1 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.
Оросын хамгийн баян 200 хүний нийт хөрөнгийн хэмжээ 496 тэрбум ам.доллар болсон байна.
24news.mn