“BEST PRINCESS OF THE WORLD” тэмцээнээс Монгол анх удаа Гранпри шагнал хүртлээ. Тус тэмцээн 2019 энэ сарын 19-25-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилиси хотноо зохион байгуулагдаж, “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн хатагтай Б.Гантогоо ОУ-ын шүүгчээр уригдан ажиллажээ.
BEST PRINCESS OF THE WOLD-2019 дэлхийн хүүхдийн хүмүүнлэг соёлын фестиваль нь дэлхийн таван тивээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд үндэсний хэв маягаа тодорхойлсон үзүүлбэр үзүүлэх , хэлний ур чадвараараа өрсөлдөх зэрэг өндөр шалгууртай, өрсөлдөөн ихтэй тэмцээн болдог байна. Энэхүү дээд хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн 5б ангийн сурагч Л.Үүрийнцолмон маш амжилттай оролцож, эх орондоо анхны гранпри шагналыг, Дархан-Уул аймгаас оролцогч Б. Мишээл, Улаанбаатар хотоос Г. Үүрийнтуая нар “Ази тивийн тэргүүн мисс” шагналыг тус тус авчирлаа.
Мөн Б. Буяндэлгэр дэлхийн загварлаг топ модель, Сэлэнгэ аймгаас оролцсон Ш. Хүслэн тэргүүн мисс титмийн эзэд болжээ.
Монгол Улс ийнхүү уг тэмцээнд оролцсон гурав дахь жилдээ Гранприг нь авч чадлаа. Харин насанд хүрэгчдийн төрөлд Монгол Улсаас “Гран при” шагналыг аваагүй ч амжилттай оролцсон гэдгийг оролцогчид дуулгалаа. Энэ багийг бэлтгэхэд гүүр болж өгсөн “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоод оролцогч охид болон тэдний ар гэрийнхэн баярласан талархсанаа ахин дахин илэрхийлж байсан юм.
Мисс Б.Гантогоогийн хувьд энэ тэмцээний олон улсын шүүгчээр уригдан оролцсон бол энэ жилийн Гранпри шагналын эзэн Л.Үүрийнцолмон дараа жилийн тэмцээнд шүүгчээр уригджээ.
Ийнхүү дэлхийн хэмжээний миссийн тэмцээнд Монголын нэр тодоор дуурсагдах боллоо.
24news.mn