2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Дайны төлбөрт Германаас 320 тэрбум евро нэхэмжиллээ

Грекийн Гадаад хэргийн яам албан ёсны цахим хуудастаа ХБНГУ дахь Грекийн ЭСЯ тус улсын Гадаад хэргийн яаманд “Дайны төлбөр нэхэмжлэх тухай” шаардлагын ноот бичгиг гардуулсан хэмжээн мэдээлжээ.

Ноот бичигт Грек улс дэлхийн 1 болон 2 дугаар дайны үед учруулсан хохирлынхоо төлбөрт 320 тэрбум евро нэхэмжилж байгаа тухай дурдсан байна. Германаас дайны төлбөр нэхэмжлэх асуудлыг Грекийн парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн дэмжжээ. 

Нэхэмжлэлийн мөнгөн дүнг гаргахдаа Германы эзлэн түрэмгийллийн үеэр үйлдэгдсэн хүчирхийлэл, аллага, булаан эзлэгчдийн Грекээс дээрэмдэж авсан археологийн болон бусад соёлын үнэт дурсгал зэргийг оруулан тооцсон гэнэ.

320 тэрбум еврогийн 309,5 тэрбум нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр учруулсан хохирлын нэхэмжлэл бол 9.2 тэрбум нь Дэлхийн нэгдүгээр дайнд хамаарах аж.      

Германы Канцлер Ангела Меркель энэ оны нэгдүгээр сарын 19-нд Грекийн Ерөнхийлөгч Прокрпис Павлопулостой уулзахдаа Герман улс гуравдугаар рейхийн үед Грекийн ард түмнийг эзлэн түрэмгийлж, хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн ч нөхөн төлбөрийн талаар юм яриагүй өнгөрсөн байдаг юм.

Грек улс Германы эзлэн түрэмгийлэлд байсан он жилүүдэд /1941-1944 он/ хэдэн арван мянган грек хүн өлсгөлөнгөөр нас барж, эдийн засаг нь сүйрэн унасан юм. Энэ үеэр Грекийн нийт хүн амын 20 хувь нь ямар нэгэн байдлаар хохирол амссан гэсэн судалгаа байдаг юм байна.

 

Zaluu.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.