2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Кэти Перри зохиогчийн эрхийг зөрчжээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын тангарагтны шүүхийн шүүгчид дуучин Кэти Перриг 2013 онд “Dark Horse” дуугаа бичихдээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзжээ.

“Billboard” сэтгүүлд мэдээлснээр, дуучин бүсгүй уран бүтээлээ хийхдээ санаатай эсвэл санамсаргүйгээр Flame гэдэг нэрээрээ алдартай, Америкийн рэппэр Маркус Грэйгийн "Joyful Noise" дууны хөгжмийн бүрэлдэхүүн хэсгийг хуулбарласан гэдэгтэй тангарагтнууд санал нэгдсэн байна. Энэ дууг Маркус Грэй 2008 онд хип хоп дуучин Lecrae-тэй /бүтэн нэр нь Лекрей Мур/ хамтран зохиожээ.

Кэти Пэрригийн хамт түүний продюсерууд болох Лукас Готтвальд, Карл Сэндберг, Генри Уолтер, Сара Хадсон, “Dark Horse” дууны нэг бадгийг дуулсан рэпер Juicy J /жинхэнэ нэр нь Жордан Хьюстон/, мөн дуу бичлэгийн “Capitol Records” компанийг зохиогчийн эрх зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ. “Billboard” сэтгүүлд бичсэнээр, тангартнууд одоо зохиогчийн эрх зөрчигчдөд ямар арга хэмжээ авахаа шийдэх ёстой байна.

Маркус Грей 2014 онд Кэти Пэрригийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.