2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
2020 оны Олимп, Паралимпын наадмын 10 сая гаруй тасалбар худалдана

2020 онд Японы нийслэл Токио хотод болох Олимп, Паралимпийн наадмын 10.1 сая орчим тасалбар худалдахаар төлөвлөж байгаа тухайгаа олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээллээ.

“Олимпын наадмын хувьд 7.8 сая, харин Паралимпын наадмын тэмцээнүүдийн 2.3 сая тасалбар худалдахаар төлөвлөж байна” гэж зохион байгуулах хорооны гишүүд ням гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Тасалбарын худалдаанаас хамгийн ихдээ 82 тэрбум иен буюу 765 сая ам.долларын орлого олж магадгүй байна.

“Олон хүн сугалаагаар дамжуулан тасалбар худалдаж авах боломжийг сонирхсон. Сугалаанд 7.5 сая хүн бүртгүүлсэн бөгөөд эхний ялагчид тодорсны дараа бид 3.22 сая тасалбар худалдсан. Бид мөн гадаадын иргэд тасалбар олноор нь худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад орны төлөөлөгчидтэй хамтран ажиллана” гэж хорооны төлөөлөгч хэлжээ.

Сугалааны эхний тохирол тавдугаар сард болсон бөгөөд спортын хэд хэдэн төрлийн сонгон шалгаруулах шатны тэмцээний тасалбаруудын эздийг тодруулжээ. Өөр нэг сугалааны тохирол наймдугаар сард болно. Сугалаанд зөвхөн Японы иргэд оролцох боломжтой. Харин ирэх жилээс тасалбарын худалдааг эхлүүлэх ажээ. 2016 оны Рио-де-Жанейрогийн наадмын үеэр 6 сая орчим тасалбар худалдаж байжээ.

Токиогийн Олимпын наадам ирэх жилийн наймдугаар сарын 9-24-ны хооронд болно. Олимпын наадмын хөтөлбөрт спортын 33 төрөл багтсан бөгөөд каратэ, серфинг, хананд авирах болон скейтборд гэсэн спортын таван шинэ төрөл шинээр нэмэгджээ. Олимпын наадмын нээлт долдугаар сарын 24-нд болно. Нээлтээс хоёр хоногийн өмнө эмэгтэйчүүдийн хөл бөмбөг болон софтболын тэмцээнүүд эхэлнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.