UFC-гийн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов спортын замналаа өндөрлөсний дараа эдийн засагч болохоор төлөвлөж байна.
“Би Москва хотын Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан. Спортоор хичээллэх шаардлагатай байдаг тул эчнээгээр сурч байна. Эдийн засаг чухал салбар учир би эдийн засагч болохыг хүсэж байгаа. Хэсэг хугацааны дараа юу ч үгүй үлдэхгүйн тулд хөрөнгөө ухаалгаар зарцуулж, буяны үйлс хийж, бизнесээ эхлүүлэхийг хүсэж байна” хэмээн 30 настай тамирчин залуу ярьжээ.
Нурмагомедов Америкийн тамирчин Дастин Порье боох мэхээр ялж, UFC-гийн хөнгөн жингийн аваргын цолоо хамгаалсан юм. Оросын тамирчин 28 удаа тулалдахдаа нэг ч ялагдал хүлээгээгүй юм.
24news.mn