Нур-Султан хотод болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -97 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаев алтан медаль хүртжээ.
Шигшээ барилдаанд Садулаев Азербайжаны тамирчин Шариф Шарифовыг 4-0 онооны харьцаагаар ялжээ. “Токио-2020” олимпын эрхээ авсан тамирчин Садулаев ийнхүү дөрвөн удаагийн дэлхийн аварга болсон байна.
Энэ төрөлд Умард Македоны тамирчин Магомедгажи Нуров болон АНУ-ын тамирчин Кайл Снайдер нар хүрэл медаль хүртжээ.
24news.mn