Доха хотод болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд Кенийн тамирчин Беатрис Чепкоеч түрүүлж, алтан медалийн болзлыг хангажээ.
Өдгөө 28 настай тамирчин Чепкоеч энэ зайг 8 минут 57.84 секундийн амжилтаар туулж, шинэ дээд амжилт тогтоосон байна. Тэмцээнд Америкийн тамирчин Эмма Коберн мөнгөн медалийн болзлыг хангаж чадсан бол Германы тамирчин Гезы-Фелиситас Краузе 9 минут 03.30 секундийн хугацаатайгаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Чепкоеч өмнө нь ийм зайд 8 минут 44.32 секундээр дээд амжилт тогтоож байжээ. Тэрбээр 2018 онд болсон саадтай гүйлтийн төрөлд Африкийн аварга болж байжээ. Түүнчлэн 2015 оны Африкийн наадмын 1500 метрийн саадтай гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан нэгэн аж.
24news.mn