АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Little Airplane” продакшн болон Хятадын “Fantawild Animation” компани хамтран 4-7 насны хүүхдүүдэд зориулсан “Doctor Space” нэртэй инээдмийн шинэ анимейшн хийхээр болжээ.
“Little Airplane” Хятадын гурав дахь компанитайгаа хамтран ажиллах гэж буй нь энэ бөгөөд өмнө нь “Alpha”, “UYoung” зэрэг компанитай хамтран ажиллаж байжээ. “Doctor Space” анимейшнд есөн настай гоц ухаантанд тохиолдсон адал явдлуудын талаар өгүүлнэ.
“Бидний шинэ цувралыг Хятад, Америк болон дэлхийн дахины хүүхдүүд хүлээн авж үзэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж “Little Airplane” компанийн гүйцэтгэх захирал Жош Селиг хэлжээ. “Doctor Space”-н үйл явдлыг “Emmy”-гийн шагналт зохиолч Билли Лопез бичсэн байна.
24news.mn