Мягмар гарагт БНСУ, БНАСАУ-ын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багуудын тоглолт Пёньян хотноо болно. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгох шалгаруулах тэмцээний хүрээнд энэ онд Азид болох хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг энэ болох төлөвтэй байна.
Хөл бөмбөгийн 2022 оны ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны “H” хэсгийн энэхүү тоглолт орон нутгийн цагаар мягмар гарагийн оройны 17:30 минутад Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
1990 оны 10 дугаар сараас хойш БНСУ-ын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг БНАСАУ руу анх удаа аялж буй нь энэ юм. Сүүлийн саруудад БНАСАУ хэд хэдэн пуужингийн туршилт явуулсантай холбоотойгоор хуваагдсан хойгт хурцадмал байдал даамжирсан үед уг тоглолт болох аж
24news.mn