“Акуа”-гийн Укагийн халуухан “ёлка”
“Акуа” фитнесийн Ука буюу Б.Уянга өөрийн цахим хуудаснаа гацуур модны дэргэд халуухнаар зургаа даруулжээ.
Сүүлийн хэдэн жил “Алтжин фэшн” нэртэй дотуур хувцасны брэнд гаргасан түүнийг мэдэх хүмүүс ажил хэрэгч, боломжийн бизнес сэтгэлгээтэй, сүүхээтэй бүсгүй хэмээн дүгнэдэг юм билээ.
Укагийн хувьд “Хар ирвэс” клубын хөдөлмөр зүтгэлээрээ ялгарч яваа нь өөлөх юмгүй жирийн тамирчин.
Найз нөхдийнх нь хүрээнд түүнийг гоо сайхан, гадаад төрхөндөө хөрөнгө оруулалт хийхдээ юугаа ч хайрладаггүй гэдэг. Таван жил тасралтгүй хийлгэсэн гоёо нь хиймэл сормуус. Байнга усанд дасгал сургуулилт хийдэг болохоор тэр үүнийгээ юугаар ч сольшгүй гоёо гэж үздэг гэсэн шүү
24news.mn