2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Амлалтаа зөрчсөн Виктория Бекхэм “алуулахаа шахав”

Папарацци нар матрын арьсан цүнх барьсан Виктория Бекхэм (Victoria Beckham)-ын гэрэл зургийг авснаар бөөн хэрэг манджээ.

Нэрт хөлбөмбөгчийн эхнэр, загвар зохион бүтээгч бүсгүй хэдэн сарын өмнө өөрийнх нь загварын брэнд 2019 оны намар-өвлийн цуглуулгаасаа эхлэн ховор амьтдын арьс, үсийг хэрэглэхээ больж байгаагаа зарлаж байгаль, амьтдын төлөө тэмцэгчдийг баярлуулсан билээ.

Харин хэд хоногийн өмнө Парис хотноо болсон загварын долоо хоногийн үеэр дуучин, загвар зохион бүтээгч бүсгүй Hermes Birkin брэндийн матрын арьсан цүнхээр гангарчихсан яваад “хэрэгт оржээ”.

Гэрэл зургийг үзсэн PETA байгууллагын захирал Элиза Аллен “Өөрийнхөө загваруудад ховор ан, амьтдын арьс, үсийг ашиглахгүй хэмээн мэдэгдсэн нь түүний хувьд эхнийх нь зөв шийдвэр байсан. Гэвч энэхүү шийдвэр нь түүний өөрийнх нь өмсдөг хувцас, цүнх зэрэгт мөн тусгалаа олох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.


 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.