2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Стивен Спилбергийн охин порно од болно

Өргөмөл охин Михайла нь порно од болохоор шийдсэнээ зарласанд Холливудын алдарт найруулагч Стивен Спилберг ичгүүрт байдалд оржээ. Өдгөө 23 настай Михайла нярай байхдаа Стивений гэр бүлд үрчлэгдсэн юм. Михайла саяхан “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьжээ. Тэрбээр аль хэдийн өөрийн хэд хэдэн бичлэгээ “PornHub” сайтад цацаж, Нашвилл хотод тайчигчаар ажиллах мэргэжлийн лицензээ авсан гэнэ.

Михайлагийн эцэг, эх түүний шийдвэрээс ичсэн ч эсэргүүцээгүй гэж тэрбээр ярьсан байна. Өдгөө 73 настай Стивен Спилберг, түүний эхнэр, жүжигчин Кэйт Капшав нар долоон хүүхэдтэй юм.

Эх сурвалж: Radar Online

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.