Apple компани ирэх сард болох жил бүрийн хөгжүүлэгч нарт зориулсан WWDC чуулганыхаа үеэр гурван шинэ зөөврйин компьютер танилцуулах гэж байгаа тухай Bloomberg мэдээллээ.
Компани шинэ загварын Intel чиптэй, сайжруулсан 12 инчийн MacBook танилцуулж магадгүй аж. Одоо зах зээл дээр байгаа MacBook-ийн нэг асуудал нь чип нь компьютерын хурдыг бус зай хураагуурыг хэмнэхэд чиглэсэн явдал юм.
Тиймээс шинэ загварын Intel чиптэй хувилбар нь илүү хүчирхэг болж магадгүй. Үүнээс гадна илүү хүчирхэг чиптэй MacBook Pro, MacBook Air загваруудыг мөн танилцуулах тухай мэдээлэл гарчээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Apple хөгжүүлэгч нарт зориулсан чуулганыхаа үеэр төхөөрөмж танилцуулаагүй бөгөөд энэ жилээс өөрчлөгдөж магадгүй аж.
24news.mn