Автомашины “BMW” брэндийг эзэмшигч “Daimler” компани зардлаа танах зорилгоор 2025 он хүртэл 10 мянган ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна.
Германы “Automobilwoche” сэтгүүлд мэдээлснээр тус компани мэдээлэл технологийн үйлчилгээг гаднын эх үүсвэрээс татаж, судалгаа, хөгжүүлэлт албаны ажлын байраа цөөлөхөөр болжээ. Үүнээс өмнө тус компани 2022 он хүртэл ажлын байраа 10 мянгаар цомхотгож зардлаа 1.6 тэрбум ам.доллароор танана гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдээд байсан юм. “Automobilwoche”-ийн мэдээлснээр “Volkswagen” ч мөн ачааны автомашин үйлдвэрлэлээ Польш улс руу нүүлгэж, Герман дахь үйлдвэрийн ажлын байраа таван мянгаар цөөлөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn
24news.mn