Оны өмнөхөн “HEV” шинэ загварын “Prius” загварын автомашиныг танилцуулж худалдаанд гаргаж байсан Тоёота компани шинэ загварынхаа нэмэлт хувилбар PHEV-г танилцууллаа. Нэмэлт хувилбар нь бензин хөдөлгүүр шаардлагагүйгээр цахилгаан хөдөлгүүрээ цэнэглэн ашиглаж болох нь давуу тал юм. Шинэ “Prius PHEV” загвар нь автомашинд байх бүхий л тоног багтсан. Мөн нарны эрчийм хүчийг цахилгаан болгон ашиглаж жилд 1250 км явах боломжтой гэдгээ цоо шинэ зүйл болж байна.
Нэмэлт зүйлүүдээс дурдвал:
Спорт болон энгийн загварыг хослол
19 инчийн том дугуй
Шинэлэг гэрэл
Дотор салоны гэрэл
Нээгдэх боломжтой лүүк
2.0 литрийн багтаамжтай мотор нь 6.7 секунтэд 100 км цаг хүртэл хурдлах хүчтэй
Анхны “Prius” загвараа 1997 онд худалдаанд гаргаж байсан Тоёота компани шинэ загвараа ЭКО систем рүү чиглэсэн шинэ үеийн загвар гэж тодорхойлж байгаа юм.
24news.mn