Өчигдөр БНСУ-ын хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Жан Хёг Монгол Улсад хүрэлцэн иржээ. Солонгосын алдарт JTBC телевизийн цоо шинэхэн шоунд оролцохоор тэрээр өөр бусад жүжигчин болон дуучдын хамтаар Монголд байрлах юм гэнэ.
Тус шоунд жүжигчин Жан Хёг, Ча Тэ-хёнь, Хон Гюн, Кан Хун дуучин Хон Гён Мин, Ким Жон күк нар оролцож байгаа юм.
Жан Хёг жүжигчнийг Сэргэлэн охин Ян сунь, Боолын ангууч зэрэг киногоор нь түүнийг монголчууд маш сайн мэдэх билээ. Жан Хёг нь 1978 онд төрсөн, хүүхэд байхаасаа хөвгүүдийн хамтлагт дуулдаг байжээ.
Түүний карьерийн өсөлт 2001 оноос эхтэй. Volcano High кинонд тоглосноор олны танил болсон юм. Харин 2010 оноос Боолын ангууч кинонд тоглосноор олон олон шагналын эзэн болж байжээ. Тэгвэл Монголд ирсэн Жан Хёг өчигдөр хамтлагийнхантайгаа фургоноор хөдөө явсан бөгөөд хамгийн түрүүнд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын хүргэн ахынд очсон байна. Энэ талаар А.Отгонбаатар “ Энэ маань Монголд ирээд шууд л манай хүргэн ахынд очсон гэнээ. Эгчийн маань цайг уугаад хөлс нь гарч бна гэнэ шүү. 10 жилийн өмнө бас ирж бсн гэнээ. Энэ цай өгч бгаа хүн миний төрсөн эгч болно” гэж цахим хуудсандаа бичжээ.
24news.mn