2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо

ITF таеквон-догийн 22 дох удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол улсын шигшээ баг Казакстан улсын Астана хотыг өнөөдөр өглөө зорьлоо. Монгол улсын түүхэнд ITF таеквон-догийн шигшээ баг анх удаагаа 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-ийг зориод байна. Үүнд холбооны удирдлага, багш дасгалжуулагчид баг тамирчдаас гадна MNB телевиз болон Hardnews.mn сайтын сурвалжлах багын бүрэлдэхүүн багтжээ. ITF таеквон-догийн ДАШТ наймдугаар сарын 19-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тамирчдын зүгээс баг бүрэлдхүүнийг ийнхүү бүрэн бүрэлдхүүнээр нь ДАШТ оролцуулж байгаа холбооны удидлагууд болон ивээн тэтгэгч, спонсор байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийлж байгаагаа илэрхийллээ.

Нийт тамирчиддаа амжилтын дээдийг хүсэж төрийн алтан соёмбот далбаагаа Казакстан улсын Астана хотын тэнгэрт олонтоо мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе.

АМЖИЛТ-ХАМТЫН ХҮЧ

ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН МОНГОЛЫН ХОЛБОО

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.