2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана

Ардын жүжигчин С.Батсүх, “Ноён Бондгор” буюу дуучин Ц.Амарбаяр нарын хөөрөлдсөн талаар дуучин залуу өөрийн цахим хуудаст нийтэлжээ. Тэрбээр:

"Ардын жүжигчин, Ардын НОЁН хоёр хөөрөлдөв.
Ах: намайг миний дүү асар их ГАВЬЯАТАЙ залуу шүү. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН болоорой гэж ерөөв.
Би: Үнэнээ л хэлэлээ. Дүүд нь МУГЖ бүү хэл СТА бүр залуучуудын ч алтан МЕДАЛ байхгүйшдээ хүмүүс л намайг зарлахдаа асуухч үгүй МУСТА МУГЖ гээл дураараа зарлаад байдаг юм.
Ах: За ахаараа тоглоод гэж байна. Нилээн ярьж байж итгүүлсэн. Тэгсэн харин их гоё үг хэллээ.
Нээрээ тийм дээ. ЭНЭ их олон түмэндээ НОЁН гэж хүндлэн хайрлагдахаас илүү ЦОЛ гэж байхуу гэнэ.
Би: Зүүж цуглуулах шагналаас илүү зурж үлдээх түүхээ үнэн зөв үлгэр дуурайлалтай үлдээхийг л хичээж явнадаа. НОЁН БОНДГОР-ыг эргээд ямар цолтой байсныг биш, ямар түүх үлдээж, яаж амьдарсныг шагшин ярьцгааж, үлгэрлэн амьдартал нь үнэн амьдрая л гэж бодож байна гэлээ.
Ах: Зөвдөө дүү минь, чи энэ хорвоод ТӨРСӨН чинь л өөрөө хамгийн том ШАГНАЛ байжээ гэнэ.
Би: Миний хувьд ийм мундаг хүнээс ийм сайхан урам авсан нь 10 МУГЖ давхарлаад зүүцэн юм шиг л боллоо гэлээ.
Зүүсэн цол энгэрээс гялтаганана.
Зурсан түүх тэнгэрээс ч гялалзна." гэжээ.

https://www.facebook.com/photo/?fbid=890383902459625&set=a.589758005855551

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.