Холливүүдийн алдарт жүжигчин Деми Мур яг одоо үргэлжилж буй "Алтан бөмбөрцөг" наадмаас анх удаа шагнал хүртлээ. Тухайн жилийнхээ шилдэг дэлгэцийн кино болон телевизийн нэвтрүүлгийг шалгаруулдаг тус наадамд тэрбээр 2024 онд нээлтээ хийсэн "The Substance" киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчээ. Улмаар тайзан дээрээс үг хэлэхдээ Д.Мур "Би үнэхээр ийм зүйл хүлээж байсангүй. Яг одоо шоконд орчихоод байна" гээд "Би 45 жил жүжигчний мэргэжлээр ажиллаж ирсэн. Энэ урт хугацааны дараа ийм шагнал хүртэж байгаадаа баяртай байна" гэсэн байна. Мөн түүнийг амьдралынхаа хамгийн доод цэгт хүрсэн байхад нь "The Substance" киноны зохиол ирснийг онцолжээ.
24news.mn