"Сэлэнгэ Бодонс" баг Демаркус Казинстай албан ёсоор гэрээ байгуулж, эгнээндээ нэгтгэсэн талаараа өнөөдөр зарласан. Энэ талаар "Сэлэнгэ Бодонс" багийн эзэн Л.Наранбаатараас тодруулахад, "NBA-ийн 4 удаагийн SUPER STAR, бүх оддын тоглогч, олимпийн аварга Демаркус Казинс Сэлэнгэ бодонс багт нэгдлээ. 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд "Сэлэнгэ Бодонс" багт нэгдэх гэрээг хийсэн. Демаркус Казинс цагаан сараар Монголд ирнэ. Плей Офф-ын үеэр бүтэн тоглоно. Хоёр сар "Сэлэнгэ Бодонс" багийн фенүүдтэй цуг байна" гэлээ.
24news.mn