Ирэх долоо хоногт Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг хийх Италийн Ювэнтус баг шилдэг довтлогчтойгоо гэрээгээ сунгажээ. Багийн удирдлагууд Хорват довтлогч Марио Манжукичтай дахин нэг жилийн гэрээг нэмж байгуулсан бөгөөд 2019 онд дуусах байсан түүний гэрээ дахин нэг жилээр сунгагджээ. Энэ тухай багийн албан ёсны твиттер хуудсанд мэдээлсэн юм.
Түүнийг Ювэнтус 2015 онд Испанийн Атлетио Мадрид багаас 19 сая еврогийн үнээр худалдан авч, 4 жилийн гэрээ үзэглэсэн юм. Манжукич үүнээс хойш 2 улирал тоглохдоо 84 тоглолтод 23 гоолыг оруулаад байна. 31 настай Хорват эр 2019 оны улирлыг дуустал Ювэнтус багаас жилийн 3.5 сая еврогийн цалин авах аж.
24news.mn