2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
ААШТ: М.Уранцэцэг Ази тивийн аварга боллоо
Хонконг хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нар учраа тааран барилдаж, МУГТ М.Уранцэцэг яллаа. Тэрбээр ийнхүү Монгол улсын 18 дахь алтан медалийг эх орондоо авчрахаар болов.
 
Хоёр жүдоч ес дэх удаагаа таарч барилдлаа. МУГТ М.Уранцэцэг тав, Г.Отгонцэцэг 3 удаа ялж байсан удаатай. Энэ удаад М.Уранцэцэг яллаа. Хоёр жүдоч хамгийн сүүлд МУГТ Д.Цэрэнхандын зодог тайлах ёслолын халз барилдаанд учраа таарч М.Уранцэцэг ялж байсан.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.