2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Г.Мэнд-Амар шагналын мөнгөө сайн үйлсэд зориулна

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын дугаарын хагас шигшээ тоглолтыг өчигдөр /2017.05.28/ шууд дамжууллаа.

Нэвтрүүлгийн ес дэх дугаарын ялагчаар “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар шалгарлаа. Тэрбээр “Rammstein”хамтлагийн  “Du Hast” дууг дуулж сонирхуулсан. Дугаарын ялагчид мөнгөн шагнал гардуулдаг уламжлалтай. Дуучин Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө сайн үйлсэд зарцуулах тухайгаа хэллээ.

Тэрбээр шагналын мөнгөөрөө Нялхсын сувилалд хүүхдийн живх авч өгөх бөгөөд мөн нэг сая төгрөгийг ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг авч өгнө гэв.

Дашрамд сонирхуулахад үзэгчийн санал асуулга болон шүүгчдийн нэгдсэн дүнгээр  шоуны оролцогч “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин А.Хишигдалай нар хасагдаж, шоуг орхилоо. Үлдсэн зургаан оролцогч ирэх ням гарагт өөрийн хүссэн дүрд хувирч финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдөнө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.