АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабт гол үүрэг гүйцэтгэгчийн нэг нь Их аварга Д.Дагвадорж байх бололтой. Нэр дэвшигчтэй их л дотно байгаа харагддаг. Гэхдээ түүний нэг жиргээ хүмүүсийн эгдүүлцийг ихэд хүргээд байна. АН-ын хууччуулын нэг М.Энхсайхан энэ сонгуульд намаа дэмжихгүй байгаа. Түүнийгээ ч твиттер хуудаснаа зарлаж, МАН-ын дарга М.Энхболдын үнэмлэхээ гардан авах үеэр хэлсэн үгээр жиргэжээ. Түүний хариуд Дагваа аварга “Хуц чи муу зайл. Муу өлөн шээс” зэргээр доромжилсон нь нэлээд шуугиан тариад байна. Угтаа бол Д.Дагвадорж аваргыг бацаан байх үед М.Энхсайхан гэдэг хүн МУ-ыг ардчиллын замд хөтөлж, УИХ-ын гишүүн, ардчилсан хүчний анхны Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэгэхээр аварга аав шигээ хүнийг ингэж доромжилж суугаа нь улс төрийн хувьд соёлгүй, мөн солиотой үйлдэл гэлтэй. Зарим жиргээчид боловсрол гэдэг чинь энэ шүү дээ хэмээн ёжилж сууна.
24news.mn