“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж байгаа “Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолтонд “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү жааз хөгжмийн од-Луис Армстронгын дүрийг бүтээхийн тулд хиймэл шүд хийлгэжээ.
Т.Бархүү үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа “Гоё байна.Нэг л юман дээр гунигтай байна. Хоёр нь өнөөдөр явна гэхээр. Гэхдээ энэ хүртэл хамт байсан та нартаа чинь сэтгэлээсээ хайртай шүү. Дуулахад шүд зүгээр байдаг юм байна, ярихад эвгүй байдаг юм байна.
Шүүгч Г.Ундармаа: Би хар арьстнуудыг л ингэж дуулж чадна гэж боддог байсан. Луис Армстронгыг дуулахаар харууд манай өвөө дуулж байна гэдэг гэсэн. Чи харуудын өвөө болсон.
Шүүгч Б.Наранзун: Бархүүг барах уу. Үнэхээрийн Луис Армстронг гэдэг гайхалтай хүн өнөөдлөр байхгүй ч тайзан дээр амилаад байгаа вэ гэдэг нь чухал. Тэрээр алиа марзан гэдгээсээ гадна цагаан арьстнуудад өнгөт арьстнуудыг үнэлүүлсэн ганц хүн мөн. Тэрээр яагаад ингэж чадсаныг чи өнөөдөр бараг харууллаа. Дуулалтын хувьд үнэхээрийн их төстэй болсон байна. Том одуудыг заавал 100 хувь гэж байх албагүй. Тэд цор ганц хувь.
Шүүгч Н.Онон:Би Мээдээгийн үзүүлбэр дээр хэлсэн үгээ давтан хэлмээр байна. Юм яримааргүй байн. Цагийн гарз гэж хэлэв.
24news.mn