2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Каннын кино наадмын тэргүүн шагналыг Шведийн найруулагч хүртлээ
Шведийн найруулагч Рубен Остлунд “Квадрат” киногоороо 70 дахь удаагийн Каннын кино наадмын тэргүүн дээд шагнал болох “Далдуу модны алтан навч” шагналыг хүртжээ.
 
Шагнал гардуулах ёслол өчигдөр орой болсон байна. 

"Квадрат" кинонд орчин үеийн дүрслэх урлагийн музейн нэр хүндтэй сан хөмрөгч, христийн шашинт нэгэн залуу эхнэрээсээ салсан боловч хоёр охиныхоо сайн аав  байж чаддаг тухай өгүүлдэг аж.

 
“Далдуу модны алтан навч”-ны дараагийн шагнал болох Гран При шагналыг Францын найруулагч Робин Кампильо “Минутад 120 цохилт” киногоороо хүртсэн байна.  

Шилдэг бүрэн хэмжээний кинонд олгодог “Алтан камер” шагналыг Францын найруулагч Леонор Серрай “Залуу эмэгтэй” киногоороо хүртсэн бол шүүгчдийн нэрэмжит шагналыг Оросын найруулагч Андрей Звягинцев “Хайр сэтгэлгүй” гэдэг бүтээлээрээ хүртжээ.
 
Найруулагч Фатих Акины бүтээл “Гундсан нь” кинонд бүтээсэн дүрээрээ Германы жүжигчин Диана Крюгер “шилдэг эмэгтэй жүжичин”, Линн Рамсейн найруулсан “Чи энд хэзээ ч байгаагүй” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Хоакин Феникс “шилдэг эрэгтэй жүжигчин”, “Мэхлэлт” киногоороо Америкийн найруулагч Софья Коппола “шилдэг найруулагч”-аар тус тус тодорсон бол Каннын кино наадмын 70 жилийн ойн шагналыг Австралийн жүжигчин Николь Кидманд олгосон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.