Холландын иргэн, Team Sunweb багийн дугуйчин Том Дюмулэн засмал замын дугуйн олон өдрийн “Жиро д'Италиа” уралдааны ялагч боллоо.
Ерөнхий ангилалд хоёрдугаар байрыг Колумбын дугуйчин, Movistar багийн Наиро Кинтана эзэлсэн бол гуравдугаарт Италийн Винченцо Нибали /Bahrain-Merida баг/ орсон байна.
Харин сүүлчийн гараанд Холландын Йос ван Эмден түрүүллээ. Тэрбээр 29,3 км зайг 33 минут 8 секундэд туулсан бол хоёрдугаар байрт Том Дюмулэн, гуравдугаарт Италийн Мануэль Квинциато нар орсон байна.
Багийн дүнгээр Movistar ялалт байгуулсан бол уулын дугуйн ангилалд Испанийн Микель Ланда /Sky Team баг/ түрүүлжээ. Харин залуучуудын ангилалд Quick-Step багийн тамирчин, Люксембургийн Боб Юнгельс, онооны ангилалд мөн тус багийн тамирчин, Колумбын Фернандо Гавирия нар аваргаллаа.
Энэ онд “Жиро д'Италиа” уралдаан 100 дахь удаагаа болсон юм.
24news.mn