2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Орос улсад 2018-2027 оныг "Хүүхдийн 10 жил" болгон зарлалаа

Ерөнхийлөгч Владимир Путин 2018-2027 оныг “Хүүхдийн 10 жил” болгох тухай зарлигт гарын үсэг зурлаа. Уг зарлигийг хууль эрхзүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байрлуулсан байна.

“2012-2017 оны хугацаанд хүүхдийг эрх ашгийг хамгаалах Үндэсний стратегийн бодлогыг хэрэгжүүлэх явцад гарсан үр дүнг харгалзан үзсэний үндсэн дээр хүүхдийг хамгаалах төрийн бодлогыг боловсронгуй болгох үүднээс ийм шийдвэр гаргалаа” гэж зарлигт онцлон дурджээ.

“Хүүхдийн 10 жил”-ийн хүрээнд 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг гурван сарын дотор боловсруулан батлахыг ОХУ-ын засгийн газарт даалгасан байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.