2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Дюрэнт мөнгөнд ”дургүй”

"Алтан мужийн дайчин" Кевин Дюрэнт багийнхаа өнөөгийн бүрэлдэхүүнийг хадгалж үлдэхийн тулд өндөр гэрээнээс татгалзахад бэлэн гэнэ.

Дюрэнтэд хамгийн өндөр гэрээг санал болгохын тулд энэ зунаас чөлөөт агент болж байгаа Андре Игудала болон Шон Ливингстон нартай шинэ гэрээ байгуулж чадахгүйд хүрээд байгаа юм. Мөн Заза Пачулия, Жавейл МакГи, Иэн Кларк, Дэвид Уэст нар ч энэ зунаас чөлөөт агент болно.

2016/17 улиралд жилийн 12,1 саяын цалин хүртсэн Стефен Карри шинэ супер гэрээ байгуулвал багийнхаа цалингийн төсвийн 35 хувийг "хуу хамах" аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.