Энэ сарын 2-ны өдөр кинотеатруудад гарч эхэлсэн Warner Bros киностудийн бүтээл “Wonder Woman” буюу “Гайхамшигт эмэгтэй” гэдэг шинэ кино хэдхэн хоногийн дотор 223 сая долларын орлого авчирлаа.
Пэтти Женкинс найруулж, Галь Гадот гол дүрд нь тоглосон уг киног өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын 4165 кинотеатрт зэрэг үзүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн дотор 100,5 сая долларын кассын орлого авчирсан бол гадаадын 56 орны кинотеатруудад гаргаснаар 122,5 саяын орлого олжээ.
Ингэснээр уг кино Холливүүдийн түүхэнд нэгэн өвөрмөц шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тодруулбал, эмэгтэй найруулагчийн бүтээсэн кино анх удаа амралтын өдрүүдэд гарахдаа хамгийн их хэмжээний кассын орлого авчирсан байна. Өмнө нь Саманта Тейлор-Жонсын найруулсан “Саарал өнгөний 50 хувирал” (Fifty Shades of Grey) гэдэг киноны кассын орлого амралтын өдрүүдэд 85,2 сая долларт хүрч байжээ.
Дашрамд дурдахад, өдгөө 45 настай найруулагч эмэгтэй Пэтти Женкинс өмнө нь бүрэн хэмжээний “Мангас”/Monster, 2003/ гэдэг ганцхан киног бие даан найруулсан аж. Тэрбээр телевизийн 5 цуврал киног бүтээхэд оролцсон бөгөөд "Аллага" /Killing 2011 - 2012/ гэдэг цувралыг нь киноны салбарын мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байна.
Подробнее на ТАСС:
http://tass.ru/kultura/4313191
Оны эхэнд таамаглаж байснаар бол “Гайхамшигт эмэгтэй” киноноос 750-830 сая долларын орлого олох боломжтой аж. Харин киног бүтээхэд 149 сая доллар зарцуулжээ.