2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Орландо Блумын цор ганц “загвар”

Эдүгээ 40 настай “Карибын тэнгисийн дээрэмчин: Үхсэн хүн үг хэлдэггүй” киноны од жүжигчин Орландо Блум хөх өнгийн ороолтыг найкын пүүзтэй хослуулан өмсөн, найзтайгаар Калифорнийн Брентвудад алхаж явахдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Жүжигчин залуу энэ үед дэлхий дээр цор ганц загварын цамц өмсчээ. Хальт харахад энгийн л нэг цагаан фодвулк. Гэвч, нарийн ажиглавал түүний зургаан настай хүү Флиний өөрийн гараар аавдаа зориулан загварыг нь гаргасан цор ганц цамцаар тэр гоёсон байгаа юм. Хүү нэрээ бичиж, бяцхан зүрх,  нүд, ам зэргийг зуржээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.