2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Тони Паркер зодог тайлахгүй

"Сан Антонио Спөрс"-ийн холбон тоглогч Тони Паркер гэрээгээ сунгаж, багтаа хүчин зүтгэсэн улирлынхаа тоог 20-д хүргэхийг хүсч байгаа гэнэ.

Ирэх 2017/18 оны улирал 35 настай франц залуугийн хувьд "Спөрс"-ийн төлөө тоглох 17 дахь улирал болох бөгөөд гэрээнийх нь хугацаа ч дуусгавар болох аж.

"2018 онд "Спөрс" надад сүүлчийн гэрээг минь санал болгох болов уу гэж найдаж байна. Би дахин гурван улирлыг тоглож, багийнхаа төлөө зүтгэсэн улирлынхаа тоог 20 болгохыг хүсч байгааг та бүхэн мэднэ. Хамгийн гол нь, энэ он жилүүд амжилтаар дүүрэн байгаасай гэж хүсч байна" хэмээн Паркер ярьжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.