2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Нью Кастлын од Чиэк Тиотэ зүрхний шигдээсээр нас нөгчлөө

Тиотэ эхнэрийгээ амаржихаас хэдхэн хоногийн өмнө зүрхний шигдээсээр нас барлаа. 30 настай Котэ Д’Ивуарын хагас хамгаалагч өчигдөр БНХАУ-ын хоёрдугаар дивизоны баг Бээжин Энттерпрайзесын бэлтгэлд оролцож байх үеэрээ ийнхүү зуурдаар нас барсан юм.

Орой 18 цагийн үед эмнэлэгт хүнд байдалтай хүргэгдсэн боловч нэг цагийн дараа түүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг эмнэлгээс мэдэгдсэн байна. Өнгөрөгч нэгдүгээр сард тэрээр БНХАУ-ыг зорьсон юм. Мөн түүний эхнэр Мада нь энэ долоо хоногийн сүүлээр амаржих магадлалтай гэгдэж байжээ.

Харин энэ мэдээллийг үнэн болохыг өнөөдөр үдээс хойш түүний бие төлөөлөгч Эмануэл Палладино хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. “Миний үйлчлүүлэгч Чиэк Тиотэ бэлтгэлийн үеэрээ нас барсан нь үнэн” хэмээн  Эмануэл Палладино мэдэгдсэн юм.

Тиотэ нь өөрийн замналаа Белгийн Андерлэхт клубээс эхлүүлж байлаа. Үүнийхээ дараа Недерландын ФС Твэнтэ багт хүчин зүтгэж, хүчин зүтгэх хугацаандаа 86 тоглолтонд оролцож, гайхалтай хамгаалалтын хагас гэгдэж байжээ. Улмаар 2010 онд Англи улсыг зорьж, тэнд байх хугацаандаа Ньюкастл Юнайтед клубын төлөө 150 тоглолтонд оролцсон байна.

 

Энэ хоёрдугаар сард Бээжин Энтерпрайзес багт нэгдсэн Тиотэ нь өдийг хүртэлх хугацаанд 17 тоглолтонд оролцоод байсан юм.

 

Түүний энэ золгүй явдлын талаар түүний сайн найз Дэмба Ба хамгийн түрүүнд твиттэрт жиргэж, гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.