Арсеналын дасгалжуулагч Арсэн Вэнгэр болон багийн удирдлага Иван Газидис нар орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Францын Нийс хотын Котэ Дэ Азур олон улсын нисэх буудалд газардсан байна. Үүнийг Арсенал клуб Монакогийн довтлогч Килиан Мбаппэд санал тавихаар очсон гэж эх сурвалжууд мэдээллэж байна.
Өдгөө 18 настай залуу довтлогчийн араас энэ зун Реал Мадрид, Манчестэр Сити болон Манчестэр Юнайтед клубууд хөөцөлдөж байгаа юм. Харин залуу довтлогчийн хувьд дараагийн 10 хоногт Парагуай, Швед, Английн багуудын эсрэг болох шигшээ багийн нөхөрсөг тоглолтынхаа дараа эцсийн шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдээд байна.
Гэхдээ уг наймаанд нэр дурьдагдаад байгаа Реал Мадридыг сонгох магадлал багатай хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь залуу довтлогч тэнд очвол Криштиану Роналду, Карийм Бэнзима, Гаррэт Бэйл зэрэг дэлхийн шилдгүүдтэй минут, байрлалын төлөө өрсөлдөх юм.
24news.mn