Мадридын "Реал" клуб болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду хоёр жил дараалан Forbes-ийн дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын жагсаалтыг тэргүүлж байна.
2016 онд хөл бөмбөгчин 93 сая доллар олсон. Үүний зөвхөн 58 сая доллар нь гэрээ, урамшууллын мөнгө байсан аж. Үлдсэн нь ивээн тэтгэгчдийн өгсөн орлого гэнэ.
Хоёрт 86.2 сая доллар олсон америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны сагсан бөмбөгчин Леброн Жеймс орсон бол, Аргентиний шигшээ баг болон "Барселона"-гийн довтлогч Лионель Месси 80 сая долларын орлогоор гуравт бичигдлээ.
Шилдэг 10-д NBA-ын гурван төлөөлөгч америкчууд Кевин Дюрант (5-р байр, 60.6 сая $), Stefen Karri (8, 47.3 сая $) ба Жеймс Харден (9, 46.6 сая $) багтсан байна.
Мөн жагсаалтад: Рожер Федерер (4, 64 сая $, теннис, Швейцар), Рори Макилрой (6, 50 сая $, гольф, Умард Ирланд/, Эндрю Лак (7, 50 сая $, америк хөл бөмбөг, АНУ), Льюис Хэмилтон (10, 46 сая $, Формула-1, Их Британи) нар багтжээ.
М.Баяр
24news.mn