Дуулиан шуугиан, хов жив тасардаггүй Америкийн алдарт Кардашианы гэр бүлийн хамгийн отгон гишүүн 19 настай Кайли Женнер нууцаар гэрлэсэн талаар мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр шөнө цацагдаж эхэллээ.
Тэрбээр өмнө нь реппер Таяга-тай чамгүй удаан хугацаанд үерхсэн ч өнгөрөгч 4-р сард албан ёсоор салсан юм.
Харин салаад нэг долоо хоногийн дараа ээлжит найз залуугаараа реппер Травис Скоттыг сонгосон.
Кайли, Скотт хоёр энэ сарын 6-ны өдөр Миами арал дээр хуримаа хийсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар хосууд энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа нь мэдээллийг улам үнэн бодит болохыг нотолж байгаа хэрэг хэмээн People сэтгүүлээс нийтэлсэн байна.