Жил гаруйн өмнө зодог тайлсан мэргэжлийн боксын таван жингийн аваргын бүсийг эзэмшигч, ялагдашгүй Флойд Мэйвезер бэлтгэлдээ эргэн орсон байна.
Зургаадугаар сарын 24-нд ээлжит тулаанаа хийх гэж буй залуу авьяастан Девин Хенитэй 6 раундын спарринг-тоглолтыг хийжээ.
Гэхдээ Конор МакГрегортой хийх тулааныхаа бэлтгэлд гарсан уу, эс бөгөөс зүгээр л хөлсөө гаргасан уу? гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Тодруулахад, Девин Хени мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан (10 нокаут) хийхдээ ганц ч ялагдал амсаагүй билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
24news.mn