Оддын хувийн усан сан, гоо сайхны газар болон бэлтгэлийн танхим хэний ч гайхашралыг төрүүлэхгүй билээ. Гэтэл нэрт дуучин Бейонсе тун удахгүй төрөхөөр зэхэж байгаа бөгөөд хоёр ихэр хүүхдээ гэртээ төрүүлэх бэлтгэлээ базаажээ. Дуучин бүсгүй болон түүний нөхөр Жэй Зи Холливудад түрээсэлсэн байрандаа 1,2 сая доллараар бяцхан төрөх газрыг тохижуулжээ.
Учир нь, од бүсгүй тусгай өрөө бүхий жирийн эмнэлэгт төрөхийн эсрэг байсан аж. Тиймээс тэрбээр төрөхийн бүхий л шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хэд хэдэн өрөөг тохижуулах даалгаврыг өгч, өдгөө түүний хэзээ мөдгүй төрөх хоёр ихрийг нь эх барьж авах эмч нарын бүхэл бүтэн баг дуудлага хүлээн суугаа аж. Нэг үгээр хэлвэл, тэдний гэрийн гадаа түргэний машин байнга сойлттой байж, түүнийг төрөх болмогц шинээр тохижуулсан төрөх газар руу яаралтай хүргэх юм.
Эх сурвалж www.wikimon.mn
24news.mn