2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг

Хойд Солонгост айлчилж буй АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны тамирчин асан Деннис Родман өчигдөр улсын Ерөнхийлөгч Донолд Трампын намтар номыг Хойд Солонгосын Боловсролын сайд Ким Ил Гукт гардуулан өгчээ.

Д.Родман энэ сарын 13-нд Пхеньянд айлчилсан юм. Тэрбээр Хойд Солонгост хийх энэ удаагийн айлчлалынхаа талаар ярихдаа “Ерөнхийлөгч Трамп ч сэтгэл хангалуун үлдэх болно. Бид хамтдаа хүсч буй үр дүндээ хүрэхийг хүсч байна” гэжээ.

Үүнээс гадна тэрбээр Донолд Трампын АНУ-д алдартай “Celebrity Apprentice” реалити шоунд оролцож байгаа аж.

Энэ үүднээс зарим хэвлэл Родманыг Трампын нууц төлөөлөгч хэмээн мэдээлж байгаа бол АНУ-ын эрх баригчид хувь хүнийхээ үүднээс тус улсад айлчилж байгаа хэмээн онцолж байна.

Дэннис Родман өмнө нь Хойд Солонгост айлчлах үедээ тус улсын удирдагч Ким Жон Унтай уулздаг. Харин энэ удаа уулзсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.