2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Тархинд хортой 10 зуршил

ДЭМБ-аас гаргасан, хүний биед хор нөлөөтэй 10 зуршлыг хүргэж байна. Хэрэв чиний хийдэг үйлдэлд доорхоос аль нэг нь байдаг бол одооноос болихыг хичээгээрэй. Хүний биед нөхөн төлждөггүй эс бол тархины эс юм. Тиймээс энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээхгүй байхад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе. wink

Өглөөний цай уухгүй байх

 

Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Ингээд тархинд энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг байна.

Хэт их идэх

Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.

Тамхи татах

Тамхи татах нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин (тэнэгрэл)-д хүргэдэг.

Чихэрлэг зүйлс их хэрэглэх

Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

Агаарын бохирдол

Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

Нойрны дутагдал

Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг байна.

Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх

Толгойгоо хөнжлөө бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацыг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх аюултай.

Өвчтөй үедээ ажиллах

Өвчтөй үедээ ажиллах, хичээл хийх нь тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг.

Бодож сэтгэх дутагдах

Бодож сэтгэх нь тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

Бага ярих

Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Иймээс ярих нь тархинд ашигтай.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.