Нэрт загвар өмсөгч Синди Кроуфордын охин, ээжийнхээ шийрийг хатаахаар зүтгэж буй Кайя Гербер хэд хоногийн өмнө Инстаграм хуудсандаа нэгэн өөрөг зургаа оруулсан билээ. Харин түүний дагагчид "урлагийн бүтээл"-ийг нь ойлголгүй, хэтэрхий илэн далангүй зураг хэмээн гоочилжээ.
16-тай Кайя Герберийн халаатныхаа энгэрийг бараг ярсан өөрөг зургийг үзсэн хүмүүс, "Чи сайхан охин, гэхдээ иймэрхүү зураг авахуулахад арай л эрт байна", "Ийм зургаар өөрийгөө битгий гутаа, авьяаслаг охин минь...", "Эцэг, эх чинь илэн далангүй зургаа нийтлэхийг чинь зөвшөөрсөн гэж үү?" хэмээн өсвөр насны "од"-ыг хатуу үгсуур булсан байна.
24news.mn