2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Сингапурт шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хөлөг онгоцыг усанд тавьжээ
Сингапурт байгалийн хийг шингэн болгож боловсруулдаг хөлөг онгоцыг усанд тавьсан тухай даваа гарагт The Straits Times сонинд мэдээллээ.

Төслийн өртөг 735 сая доллар болж байгаа ба Hilli Episeyо хөлөг онгоцны бүхээгт суурилуулсан техник тоног төхөөрөмжүүдийг ашиглан жил бүр 2,4 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх ажээ. Нэг сарын хугацаанд явах ангийн туршилтыг хийх ба үүний дараа хөвдөг үйлдвэр Камеруны эрэг рүү явах юм.

“Keppel Offshore and Marine’s” компанийн гүйцэтгэх захирал Крис Он "The Straits Times" сонинд ярилцлага өгөхдөө “далайн эргийн дагуух ордуудад хий олборлох зардлыг бууруулах боломжийг энэ хөлөг онгоц олгоно" гэлээ. Үүний сацуу тус компани шингэрүүлсэн хийг буцаагаад хий болгон хувиргах зориулалттай хөвдөг үйлдвэрийг барьж байгаа ажээ.

Үүнээс өмнө Сингапурын “Gazprom Marketing Singapore” компани 8 жилийн хугацаанд Камерун дахь шингэрүүлсэн хийн хөвдөг үйлдвэрээс жил бүр 1,2 сая тонн шингэрүүлсэн хий худалдаж авах гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлж байсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.