Формула-1 уралдааны Феррари баг энэ оны сүүлээр гэрээ нь дуусч буй С.Феттел боло нК.Райкконен нарын гэрээг сунгажээ. Энэ улиралд Феррари баг Мерседес багтай тун хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадаж байгаа. Үүнд багийн нисгэгчдын үүрэг оролцоо их байгаа нь мэдээж. Гэхдээ Феррари багийн эзэн М.Маркьонне К.Райкконеныг “хулчгар” хэмээх буруутгаад байсан. Үүнээс үндэслэн К.Райконнен гэрээгээ сунгах эсэх талаар эргэлзээтэй байсан ч ийнхүү багтаа ирэх онд үлдэхээр болж байна.
24news.mn