Арсенал клубын шилдэг довтлогч Алексис Санчесийг Лондоны багаас явах тухай яриа хөвөрсөөр байгаа. Түүний төлөө Английн Манчестер сити болон Францын ПСЖ клубүүд санал хүргүүлээд байгаа нь аль хэдийнээ ил болсон.
Харин Чили эр өөрөө ямар хүсэлтэй байгаа нь хараахан тодорхойгүй байгаа юм. Тэгвэл өчигдөр Арсенал клубын улирлын өмнөх бэлтгэлд Алексис Санчес оролцсон нь багийн дэмжигчдийн хувьд тун таатай мэдээ болсон юм.
Их буучдийн удирдагч Арсене Венгер ням гарагт болсон багийн бэлтгэлийн дараа сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд “Санчес бага зэргийн гэмтэлтэй байсан ч төлөвлөсан хугацаандаа эдгэж бэлтгэлдээ орсон” гэсэн байна.
24news.mn