Mongolians next top model тэмцээнээс төрөн гарсан загвар өмсөгч Э.Оюунбилэг хайртайгаа учирчээ. Тэрээр Боловсрол суваг телевизээс зохион байгуулагдсан тэмцээнд оролцож загварын салбарт хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Э.Оюунбилэг багаасаа загварт дурлаж 9-р ангиасаа эхлэн тайзнаа гарсан гэдэг. Шоу нэвтрүүлгийн үеэр хаана амьдардаг хэн гэдгээ хэнээс ч нуулгүй хэлсэн тэрээр үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй нэвтрүүлгийн үеэр ар гэрийнхнээсээ өнөөг хүртэл мөнгө авч үзээгүй гэж хэлсэн байдаг. Харин Э.Оюунбилэгийн хайрыг татсан залуу Монгол Модель агентлагийн загвар өмсөгч Т.Түвшинтөр гэх залуу бий. Тэд хамтдаа авахуулсан зургаа сошиалд дэлгэж амжив. Мэргэжил нэгт сайхан хосуудад аз жаргал хүсэх хүмүүс олон байна.
24news.mn